Токио-2020: Б.Ганхайч эхний өрсөлдөгчөө яллаа

Токио-2020 олимпын наадмын жүдо бөхийн тэмцээн үргэлжилж байна. Өнөөдрийн эхний барилдааныг эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд ОУХМ Болдын Ганхайч хийлээ. Тэрбээр эхний тойрогт Мексикийн Авати Алькарасыг цэвэр ялж, шөвгийн 16-т шалгарлаа.
Б.Ганхайч дараагийн барилдаанаа Бразилын Куадрас Кэтлинтэй хийнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ