Шинээр 1243 тохиолдол батлагдаж, долоон хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн нөхцөл байдлын мэдээллийг гаргажээ. Энэ өдөр шинээр 1243 тохиолдол бүртгэгджээ. Шинээр батлагдсан тохиолдлын 511 нь Улаанбаатар хотод, 732 нь орон нутагт, байна. Мөн хугацаанд халдварын улмаас 7 хүн нас баржээ. Түүнчлэн сүүлийн 24 цагийн хугацаанд 2100 хүн эдгэрлээ.
Өнөөдрийн байдлаар 10 477 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 6552 хүн хөнгөн, 2803 хүндэвтэр , хүнд 944, маш хүнд 178 хүн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ