Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн нөхцөл байдлын мэдээллийг танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Жирэмсэн эмэгтэй вакцин хийлгэснээс болж ураг нь амьгүй болсон уу?
ЭМЯ-ны газрын дарга Б.Буянтогтох:
-Ийм албан мэдээлэл ирээгүй байна. Хэрэв ийм мэдээлэл байгаа бол бидэнд өгөх хэрэгтэй. Нягталж үзнэ. Өнөөдрийн байдлаар 5300 орчим жирэмсэн эмэгтэй, 3 590 хөхүүл эмэгтэй вакцинд хамрагдсан. Жирэмсэн эмэгтэйчүүдийн 1/3 вакцинд хамрагдсан нь хангалтгүй үзүүлэлт байна.
Г.Мичид
Уншиж байна |