Шинээр 1063 тохиолдол батлагдаж, гурван хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн нөхцөл байдлын мэдээллийг гаргажээ. Энэ өдөр шинээр 1063 тохиолдол бүртгэгджээ. Шинээр батлагдсан тохиолдлын 283 нь Улаанбаатар хотод, 780 нь орон нутагт, байна. Мөн хугацаанд халдварын улмаас 3 хүн нас баржээ. Түүнчлэн сүүлийн 24 цагийн хугацаанд 1957 хүн эдгэрлээ.
Өнөөдрийн байдлаар 9 694 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 6013хүн хөнгөн, 2727 хүндэвтэр, хүнд 791, маш хүнд 163 хүн байна.
Г.Мичид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ