Шинээр 1444 тохиолдол батлагдаж, зургаан хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн нөхцөл байдлын мэдээллийг гаргажээ. Энэ өдөр шинээр 1444 тохиолдол бүртгэгджээ. Шинээр батлагдсан тохиолдлын 467 нь Улаанбаатар хотод, 977 нь орон нутагт, байна. Мөн хугацаанд халдварын улмаас 6 хүн нас баржээ. Түүнчлэн сүүлийн 24 цагийн хугацаанд 2288 хүн эдгэрлээ.
Өнөөдрийн байдлаар 9 188 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 5596 хүн хөнгөн, 2547хүндэвтэр, хүнд 855, маш хүнд 190 хүн байна.
Г.Мичид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ