Өнгөрсөн бямба гарагт Гаитид 7,2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас энэ улсад асар их хохирол нүүрлэсэн байна.
Франс-пресс агентлагийн мэдээлснээр, хүчтэй газар хөдлөлтийн улмаас 1297 хүн амиа алджээ. Түүнчлэн 5,7 мянган хүн хүнд хөнгөн гэмтэл авснаас 3,2 мянга нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ. Газар хөдлөлтийн дараа нуранган доороос хүмүүсийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна гэж ТАСС агентлаг мэдээлжээ.
Гаитид бямба гарагийн өглөө 7,2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон бөгөөд газар хөдлөлтийн голомт нь 125 мянган хүн амтай Ле-Ке суурингаас 40 км зайд байсан гэнэ. Байгалийн гамшгийн улмаас тус улсын Ерөнхий сайд онц байдал зарлажээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |