G7 Афганистаны асуудлаар хуралдана

Афганистан дахь нөхцөл байдлын асуудлаар G7-ийн орнуудын дээд хэмжээний уулзалтыг ирэх долоо хоногт зохион байгуулахаар АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден болон Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон нар тохиролцжээ. Тэд утсаар ярин ийм тохиролцоо хийсэн талаар Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлсэн байна.
"Ноён Байден болон Жонсон нар ерөнхий стратеги, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэх зорилгоор G7-ийн орнуудын тэргүүнүүдийн цахим уулзалтыг зохион байгуулахаар тохиролцсон" хэмээн Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлжээ.
Талибан хөдөлгөөнийхөн наймдугаар сарын 15-ны өдөр Афганистаны нийслэл Кабулыг эзлэн авснаар улс орныг бүхэлд нь хяналтдаа авсан хэмээн зарлаж байв. Үүний дараа Афганистаны олон мянган иргэн эх орноосоо дүрвэх болж, дэлхийн улс орнууд тэдэнд туслахад бэлэн байгаагаа ээлж дараалан мэдэгдсээр байгаа юм.
АНУ Афганистаны дүрвэгчдэд гар сунгах, Британи тэднийг хүлээн авахаа зарлав
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ