Монгол Улсын тамирчин Саид Моллаей “Токио-2020” олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн. Тэрбээр, мөнгөн медалиа Иранд суугаа өөрийн гэр бүл болон Монголын ард түмэнд зориулж буйгаа олон удаа дурдаж байсан. Улс орныхоо нэрийг өндөрт өргөсөн түүнд монголын ард түмэн талархаж буйгаа илэрхийлэн сэтгэлийн бэлэг гардуулсан.
Тэрбээр нэгэн хэвлэл өгсөн ярилцлагадаа Засгийн газар болон Монголын Үндэсний Олимпын хорооноос албан ёсны ёслол хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулаагүйд гомдолтой байгаагаа илэрхийлжээ. Мөн түүнд баяр, машин бэлэглэсэн мэт олон худал мэдээлэл цацагдсан талаар дурджээ.
М.Насан