Америк цэргүүдийн зэвсэг, мэдээллийн сан талибуудын гарт оржээ

Талибууд өмнөх засгийн газарт ажиллаж байсан хүмүүсийг өршөөнө гэж зарлаж байсан ч гадаадын байгууллагуудтай холбоотой, тэдэнтэй хамтран ажилладаг байсан хүмүүсийг эрэн хайж, тэднийг сайн дураар бууж өгөхгүй бол цаазлана гэж сүрдүүлж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.
Талибууд Барууныхантай холбоотой афганчуудыг ангуучилж эхэлжээ
DW агентлагийн мэдээлснээр, талибууд гадаадын байгууллагуудтай хамтран ажилладаг хүмүүсийг бүгдийг олж, хөнөөнө хэмээн заналхийлсний дээр тус агентлагийн сэтгүүлчийн хамаатныг зэрлэгээр хөнөөж, өөр нэг хүнийг хүнд шархадуулжээ.
Түүнчлэн талибуудын гарт Америкийн хурууны хээ, нүдээр таних бүртгэл бүхий мэдээллийн сан орсон байна. Ингэснээр олон мянган Афган хүн аюулд орж байгаа бөгөөд АНУ олон жилийн туршид эдгээр хүмүүсийн тухай мэдээллийг цуглуулан хадгалж байжээ. Энэ мэдээллийн санд Афганистаны хүн амын 80 хувийнх нь мэдээлэл хадгалагдаж байгаа гэнэ.
Афганистанд гудамжинд байнгын харуул гарсан, шөнөөр хөл хорих цаг тогтоосон гэнэ. Талибууд хяналтдаа авсанаас хойш Афганистанд хар-улаан-ногоон өнгө бүхий далбааг барьж гарч ирвэл урвасанд тооцогдож байгаа аж.Өчигдөр тус улсын Тусгаар тогтнолын баярын өдрөөр афганчууд энэ далбааг барин жагсах үеэр талибууд гал нээжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ