АНУ Афганистанаас 18 мянган хүн нүүлгэн шилжүүлжээ

img

Долдугаар сараас хойш Афганистанаас АНУ-ын 18 мянга гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлсэн гэж тус улсын Ерөнхийлөгч Жозеф Байден мэдэгджээ. 

 

"Долдугаар сараас эхлэн бид 18 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн. Наймдугаар сарын 14-ний өдөр цэргүүдийн хүчээр эхлүүлсэн нүүлгэн шилжүүлэх ажил эхэлснээс хойш 13 мянга орчим хүнийг АНУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр тусгай үүргийн нислэгээр нүүлгэн шилжүүлээд байна" хэмээн Байден мэдэгдсэнийг ВВС дамжуулжээ.

 

Түүний өгүүлснээр, өнгөрсөн баасан гарагт гэхэд л 5,7 мянган хүнийг Афганистанаас тээвэрлэсний 200 гаруй нь Америкийн Нью-Йорк Таймс, Вашингтон пост, Уолл Стриит Жоорнал хэвлэлүүдийн ажилтнууд байсан гэнэ.

 

Эргэн сануулахад, тавдугаар сараас Америкийн цэргүүд Афганистанаас гарснаас хойш хэт даврагч Талибан хөдөлгөөнийхөн засгийн газрын цэргүүдтэй тулалдан, асар богино хугацаанд стратегийн гол цэгүүдийг эзлэн явсаар, наймдугаар сарын 15 гэхэд Кабул хотод тулж ирсэн юм. Улмаар Афганистаны Ерөнхийлөгч Гани эх орноо орхин зугтаж, талибуудад эзлэгдсэн хотоос афганчууд олноор дүрвэхээр өнөөдрийг хүртэл Кабулын нисэх буудал дээр олон мянгаараа цугларсаар байна. 

Талибууд Барууныхантай холбоотой афганчуудыг ангуучилж эхэлжээ

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ