Ким Юна хүүхдийн элч тамирчин болжээ
БНСУ-ын уран гулгагч, олимпийн аварга Ким Юнаг хүүхдийн элч тамирчнаар ОУОХ-ноос өргөмжилсөн байна. Хүхдийн өвлийн олимп анх удаагаа зохион байгуулагдах гэж байгаа бөгөөд олимпийн наадамд залуудаа түрүүлж, олон хүүхэд багачуудад үлгэр дуурайл үзүүлж чадсан нэгэн учир түүнийг ийнхүү сонгосон ажээ. Уулын цанын тамирчин АНУ-ын Линдсей Вонн, Австрийн Беньямин Райх нар өмнө нь хүүхдийн элчээр зарлагдаад байлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ