АНУ Кабулын нисэх буудлыг хамгаалж байсан цэргүүдээ татаж эхэллээ

img

Афганистанаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх ажлын үеэр аюулгүй байдлыг хамгаалж байсан цэргүүдээ АНУ татаж эхэлжээ. Энэ талаар Америкийн албан тушаалтнуудаас авсан эх сурвалжтайгаар Фокс суваг мэдээлсэн байна. 

 

Түүнчлэн, Афганистанаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх хугацааг өөрчлөх тохиолдолд хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулах үүргийг Жо Байден Пентагонд өгсөн байна. Өмнө нь Байден мэдэгдэл хийхдээ, нүүлгэн шилжүүлэлтийг наймдугаар сарын 31 гэхэд дуусгана хэмээн онцолж байв.

 

Мөн энэ хугацаанд Афганистанаас цэргээ гаргаж дуусахыг Талибан АНУ-аас шаардсан юм. Үгүй бол "таагүй үр дагавар хүлээж байгаа" хэмээн талибууд анхааруулж байлаа.

Талибууд хилээр доллар авч гарах, эмэгтэйчүүдийг ажил хийхийг хориглов

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ