ШУУД: Нийслэлд ирэх өдрүүдэд халдварын тохиолдол нэмэгдэнэ
ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна.
ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа "Коронавирусийн зургадугаар сарын давлагаа долдугаар сарын эхээр буурсан. Гэсэн хэдий ч наймдугаар сарын эхээр эргэн нэмэгдсэн. Шинжилгээнд эерэг эзлэх хувь нь тухайн халдварын тархалтыг илэрхийлдэг үзүүлэлт юм. Улаанбаатарт хотод зургадугаар сард шинжилгээнд эерэг эзлэх нь 30 хувьтай байсан. Харин долоо, наймдугаар сарын дунд үед 10 орчим хувьтай болж ирсэн. Өөрөөр хэлбэл өвчлөлийн тархалт маш сайн буурсан.
Орон нутагт зургадугаар сард шинжилгээнд эерэг эзлэх үзүүлэлт өссөн байсан. Улмаар наймдугаар сараас тогтмол өссөн . Манай улсад бүртгэгдэж байгаа нийт халдварын тохиолдлын 72.5 хувь нь орон нутагт, 27.5 хувь нь нийслэлд бүртгэгдэж байна. Сүүлийн 14 хоногт Баян-Өлгий, Ховд, Говьсүмбэр, Дархан-Уул аймагт өвчлөлийн түвшин хамгийн өндөр байгаа.
Тохиолдлын тоо өндөр, хөдөлгөөнт дундаж нэмэгдэж буй аймгуудыг танилцуулбал, Баян-Өлгий, Ховд, Дархан-Уул, Дорнод, Булган, Сэлэнгэ, Говь-Алтай, Увс байна. Улаанбаатар хотод дараагийн 14 хоногт ямар нэгэн арга хэмжээ аваагүй тохиолдолд өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол 600-аас дээш гарах магадлалтай гэсэн тооцоолол байгаа" гэж мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ