Афганистан: Кабулын нисэх буудалд пуужин унажээ

img

Афганистаны нийслэл Кабул дахь олон улсын нисэх буудлын чиглэлд таван пуужин харвасан талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Афганистан: Кабулын нисэх буудал руу пуужингаар харважээ


Кабулын нисэх буудал руу чиглүүлэн харвасан таван пуужингийн нэг нь нисэх буудлын нутаг дэвсгэр дээр унасан байна. Энэ талаар "Талибан" хөдөлгөөнөөс авсан эх сурвалжтайгаар Аль-Жазира суваг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, пуужингуудыг Афганистаны хойд хэсгээс харвасан бөгөөд энэ халдлагыг хэн хариуцаж байгаа талаарх мэдээлэл одоогоор алга байна. Эдгээр пуужингуудын заримыг АНУ-ын агаараас эсэргүүцэн хамгаалах систем амдан устгажээ. Урьдчилсан мэдээллээр, АНУ-ын талаас хохирогч гараагүй гэж Америкийн цэргүүд мэдээлж байв. 

 

Эргэн сануулахад, наймдугаар сарын 15-ны өдөр талибууд Афганистаны нийслэл Кабул хотыг эзлэснээр тус улсад эмх замбараагүй байдал үүссэн. Афганы иргэд эх орноосоо дүрвэхийн тулд нисэх буудал дээр үймээн үүсгэж, олны хөлд дарагдан амиа алдаж байсан бол олны хөлийн газар болсон энэ нисэх буудал дээр наймдугаар сарын 25-ны өдөр алан хядах ажиллагаа болж, 200 орчим хүн амиа алдсан юм. 

 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ