Трамп: АНУ-ыг цаашид хэн ч хүндлэхгүй

img

АНУ энэ оны тавдугаар сараас эхлэн Афганистанаас цэргээ гаргаж, өчигдөр буюу наймдугаар сарын 30-ны өдөр сүүлчийн цэрэг Афганистаныг орхисноор тус улс дахь Америкийн цэргийн ажиллагаа өндөрлөсөн юм. 

Талибуудад ялагдсанаар АНУ-ын 20 жилийн дайн өндөрлөв 


Ийнхүү Афгансистанаас Америкийн цэргүүдийг гаргаснаар АНУ-ыг хүндэтгэх хүндэтгэлийг тасдсан гэж тус улсын Ерөнхийлөгч асан Дональд Трамп One America News Network-д өгсөн ярилцлагадаа онцолжээ.

 

"Бид хүний амь насыг хохироолгүйгээр, бахархалтайгаар гарч болох л байсан" хэмээн Трамп мэдэгдсэн байна. Тэрбээр Жо Байдены захиргааг шүүмжилсний дээр АНУ-ыг цаашид хэн ч хүндэтгэхгүй , "өмнө нь хүндэлж байсан талууддаа ч хүндэллээ алдлаа" хэмээн цохон тэмдэглэжээ.

 

Өмнө нь Трамп мэдэгдэл хийхдээ "Афганистанаас цэрэг гаргаж байгаа хэрэг биш харин бууж өгч байна" хэмээн онцолж байлаа. Тэрбээр Афганистаныг талибууд асар богино хугацаанд эзлэн авсан тул Жо Байденыг огцрохыг уриалж байсан юм.

 

Эргэн сануулахад, мягмар гарагт шилжих шөнө Америк цэргүүдээ Афганистанаас гаргах ажлаа дуусгасан. Энэ талаар АНУ-ын Зэвсэгт хүчний төв командлалын дарга генерал Кеннет Маккензи мэдэгдсэн бөгөөд хэдий цэргээ гаргаж дууссан ч АНУ-ын иргэд болон Америк рүү нүүлгэн шилжүүлэх зөвшөөрөлтэй афганчуудыг нүүлгэх дипломат ажиллагаа дуусаагүйг тэрээр онцолсон юм.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Amerikchuudad itgej bolohgui
2021-08-31
Ene medee khend kheregtei uym ogtsorson uvgun
2021-08-31
Amerikchuudad itgej bolohgui