Ослын тоо өссөн ч нас баралт буурчээ

img

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Санхүү хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газраас Улсын хэмжээнд гарсан үйлдвэрлэлийн ослын судалгааг гаргажээ. Уг судалгаанд 2009-2011онд эрчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуй, барилга, хөнгөн хүнс, зам тээвэр холбоо, худалдаа үйлчилгээ, боловсрол, эрүүл мэнд гэх мэт бүхий л чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүд хамрагдсан байна. Судалгаанаас харахад 2009 онд үйлдвэрлэлийн ослоор нас барсан хүний тоо 54 байсан бол 2010 онд 80 болж өссөн байна. Харин өнгөрсөн онд 75 болж буурсан ч нийт ослын тоогоороо өссөн тоо гарчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Баяр ёслол тэмдэглэх дээ ҮНДЭСНИЙ үйлдвэрээ дэмжих нь зөвөө мөн үүний дээр Үндэсний үйлдвэрүүд ч гэсэн чанартай сайн бараа гаргах хэрэгтэй шдээ, Хоёрын хооронд хэдхэн төгрөгний ашиг харсан нүд хуурсан чанаргүй бараа хийхээ болих хэрэгтэй байна.
2012-01-22