Байден Афганистанд шархадсан цэргүүдээ эргэжээ

Долоо хоногийн өмнө Афганистаны нийслэл Кабул хот дахь нисэх буудал дээр дэлбэрэлт болсны улмаас шархадсан цэргүүдээ АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден эргэсэн талаар Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлжээ.
Цагаан ордны мэдээлснээр, Ерөнхийлөгч тэргүүн хатагтайн хамт шархадсан цэргүүдийг эмчилж буй эмнэлэгт очсон байна. "Ерөнхийлөгч болон тэргүүн хатагтай Уолтер Ридийн Үндэсний цэргийн анагаах ухааны төвд шархадсан цэргүүдийг эргэлээ" хэмээн хэвлэлийн албанаас мэдээлжээ.
Эргэн сануулахад, өнгөрсөн пүрэв гарагт Афганистаны нийслэл Кабул хотын нисэх буудлын нэвтрүүлэх хэсэгт амиа золиослогч халдлага үйлдсэний улмаас Америкийн 13 цэрэг амиа алдаж, 20 цэрэг шархадсан юм. Мөн энэ үеэр энгийн иргэд ч олноор амиа алдсан.
Энэ үйл явдал Америк цэргүүдээ нүүлгэн шилжүүлж дуусахаас хэдхэн хоногийн өмнө болсон юм. АНУ энэ оны тавдугаар сараас эхлэн цэргүүдээ гаргаж эхлэн, наймдугаар сарын 31-ний өдөр Афганистан дахь цэргийн ажиллагаа дууссан талаар мэдэгдэж байв. Афганистан дахь АНУ-ын дайн 19 жил 10 сар 25 хоног үргэлжилж, энэ хугацаанд 2461 цэрэг амиа алдаж, 20 мянга гаруй хүн шархаджээ.
Талибуудад ялагдсанаар АНУ-ын 20 жилийн дайн өндөрлөв
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ