ШУУД: Улаанбаатарт өдөрт бүртгэгдэх шинэ тохиолдлын тоо 900 давна
ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна.
ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа:
-Наймдугаар сарын дунд үеэс эхлэн тохиолдлын тоо нэмэгдэж эхэлсэн. Тодруулбал, сүүлийн долоо хоногт өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо огцом нэмэгдэж 3000 болон түүнээс дээш бүртгэгдэж байгаа. Нийт бүртгэгдэж байгаа тохиолдлуудын 73 хувь нь аймаг орон нутагт, 27 хувь нь нийслэлд батлагдаж байна. Өвчлөлийн түвшин зарим аймаг орон нутагт өндөр байгаа. Тухайлбал, Архангай, Баянхонгор, Булган, Өвөрхангай, Говь-Алтай, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Сэлэнгэ, Увс, Ховд аймаг байна. Дараагийн 14 хоногт Улаанбаатар хотод өдөрт бүртгэгдэх шинэ тохиолдлын тоо 900-аас дээш болно гэсэн таамаг гаргасан.
Г.Мичид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ