М.Чингисхаан: Өнөөдөр орчин үеийн хаант засаглал хэрэгтэй байна

УИХ-ын нөхөн сонгуульд оролцох нам эвсэл, бие даагчид өнөөдөр СЕХ-нд материалаа хүргүүлж байна. Хэнтий аймаг дахь УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрогт бие даан нэр дэвихээр М.Чингисхаан материалаа хүргүүлжээ. Тэрбээр нэр дэвшин өрсөлдөж байгаа зорилгынхоо талаар сэтгүүлчдийн асуултад "Би УИХ-ын нөхөн сонгуулийг маш том боломж гэж харж байна. Хэнтий аймгийн УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрогт бие даан нэр дэвшинэ. Алсыг харж нэр дэвшинэ. Хүмүүс бие даагчийг дэмжээсэй. Хэнтийчүүд Андлалын хөшөөг нураасан цагаас намд итгэхээ больсон. Өнөөдөр орчин үеийн хаант засаглал хэрэгтэй байна" хэмээн хариулсан байна.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ