ЭМЯ: Шинээр 3677 тохиолдол бүртгэгдэж, зургаан хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ өглөө. Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 3677 тохиолдол бүртгэгдэж, 3392 иргэн эдгэрчээ. Коронавирусийн халдвараар 61-80 насны дөрвөн эмэгтэй, хоёр эрэгтэй нийт зургаан хүн нас барсан байна. 19440 хүн хэвтэн эмчлүүлж, 29639 хүн гэрээр эмчлүүлж байна.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ