ВИДЕО: Шинжилгээ шүтэхээс илүү амны хаалтаа зүүх шаардлагатай байна

img

 

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийж байна. Нэгдүгээр тунгийн хамралт хүүхдүүдийн хувьд 89.1, хоёрдугаар тун 78 хувьтай байна. ЭМЯ-наас томуугаас сэргийлье аян эхлүүлж байна. Энэ долоо хоногт томуугийн вакцин хүлээж авсан. Жилд дунджаар 100 гаруй мянган томуугийн вакцин хүлээн авч иргэдээ вакцинжуулдаг байсан. Ковидийн энэ үед 360 мянган хүн тун вакцин Засгийн газар худалдан авчээ. 

Гэрэл зургийг MPA.mn

Ковидийн халдвар улирлын томуутай зэрэгцэж явах магадлалтай байгаа. Томуугийн вакцины түгээлтийг өнөөдрөөс эхлүүлж байна. Томуугийн вакцинд хамрагдах хүүхэд ямар нэг коронавирусийн вакцинд хамрагдаагүй байх ёстой гэнэ. 

 

 

Монгол Улсын нийт хүн амын 65 хувь нь вакцинжуулалтад хамрагдсан байна. Гадаадад зорчих иргэд 24-48 цагийн дотор ПСР шинжилгээ өгч байгаа юм байна. 

 

Өдөрт 500-700 сая төгрөгийг шаардлагагүй шинжилгээнд зарлагдаж байна

 

 

Түргэвчилсэн оношлуур, тестийг татан авч ПСР-аар баталгаажуулалт хийхэд хуурамч эерг 11 хувьтай гарч байна. Цаашдаа ПСР-ийн шинжилгээгээр баталгаажсан тоог мэдээлнэ. Өдөрт 500-700 сая төгрөгийг шаардлагагүй шинжилгээнд зарлагдаж байна. Цаашид шинжилгээ шүтэхээс илүү амны хаалтаа зүүхийг олон улс баримталж байна. Гэрээсээ бусад газар амны хаалтаа авахгүй байх шаардлагатай. Халдвар өндөр байна. 

 

Шаардлагагүй тохиолдолд шинжилгээ шаардахгүй байхыг ААН-дэд анхааруулж байна 

 

Өдөрт 12 мянга орчим ПСР шинжилгээ хийдэг. Энэ нь 500 орчим сая төгрөгийг зарцуулдаг. Харин түргэвчилсэн оношлуур дээр 200 мянган төгрөг зарцуулдаг. Шаардлагагүй тохиолдолд аж ахуйн нэгжүүд шинжилгээ шаардахгүй байх хэрэгтэй. Учир нь хүн амын 65 хувь нь вакцинд бүрэн хамрагдсан. 

 

 

Хэвтэн эмчлүүлэлт европын оронд батлагдсан тохиолдлын 1-3 хувь нь байна. Манай улсын хувьд батлагдсан тохиолдлын 40 хувь нь эмнэлэгт хэвтэж байна. Өнөөдөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд 2-3 хоногийн дараа шинж тэмдэг гайгүй болсны дараа эмнэлгээс гарах тухай ярьдаг. Ковид бол амьсгалын замын халуурах, цээжээр хатгах, ханиалгах шинж тэмдэг илэрдэг. Энэ үед эмнэлэгт хэвтэнэ гэдэг. Асуудлын гол нь орны тоонд биш хүний нөөцийн хомсдлын тоонд байна. Эмч нар ачаалал их ирж байна. ЭМДЕГ-аас гэрээр шаардлагатай эмчилгээг хүргэж байгаа. 

 

ЭМ-ийн сайдын тушаалаар коронавирусийн нас баралт дээр эмнэлзүйн судлалын баг ажиллаж байгаа. Бид долдугаар сараас өмнөх нас баралт дээр судалгаа хийсэн. Нийт 73 тохиолдолд ковидийн бус шалтгаантай нас баралт бүртгэгдсэн. Халдварын сүүлийн шатандаа орсон, харвалт өгсөн зэрэг шалтгаантай байсан.  

 

Өнгөрсөн хоёр долоо хоногийн нас баралт дээр судалгаа хийхэд 13 хувь нь ковидийн бус шалтгаантай байгаа. Өрхийн эмнэлэгт өдөрт 400-500 хүнтэй утсаар ярьж байгаа аж. 

 

Резидент эмч шаардлагатай байна

 

 

Резидент эмчийг нийт 22 сургалт эрхлэх байгууллага дээр 1900 орчим резидент эмч нар суралцангаа ажиллаж байна. Нэгдүгээр курст суралцаж байгаа резиндент эмч нарыг дайчилж байгаа аж. Эдгээр эмч нар тусгааран ажиглах байр, дүүргийн онцгой комисс, өрхийн эмнэлэг дээр тандалт, вакцинжуулалт, ковидийн арга хэмжээнд дайчлагдан ажиллаж байгаа аж. Энэ эмч нар цалин, урамшуулал олгож, хамгаалалтын хувцас хэрэглэлээр хангаж байгаа гэнэ. Харин резидент эмч нар цар тахлын энэ нөхцөлд ажиллахгүй гэсэн хандлагатай байгаа юм байна. 

 

Одоогоо коронавирусийн гуравдугаар давалгаа эхэлсэн энэ үед резидент эмч шаардлагатай байгаа юм. 

 

Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

 

-Эмнэлгийн ажилчдын хомсдол үүсэх шалтгаан юу вэ? 

 

-Эмнэлгийн ажилчдын хомсдол хэд хэдэн хүчин зүйлтэй байна. Нэгдүгээр халдварт өртөж байна. Нөгөө талаар 8/16-аар ажиллаж байна. Эмнэлгийн ажилчид гэр бүл, найз нөхдийн орчноосоо илүү халдвар аваад байгаа. Ажлаа хийж байхдаа, Улаан бүсэд ажиллахдаа гэж хоёр хувааж халдвар авсан тохиолдлыг үзсэн. Зарим эмнэлгүүд одоог хүртэл 14 хоногоор байршуулаад 14 хоног амрааж байна. Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад эмнэлгийн орны хүрэлцээ муу байна. 

 

-Шинжилгээ өгөх гэсэн иргэн нас барсан тохиолдол гарсан байна. Үүнд хариулт өгнө үү. 

 

-Одоогоор энэ нь баримтаар нотлогдоогүй байна. 

 

-ПСР шинжилгээг яагаад шаардлагагүй гэж үзэж байна вэ?

 

-Албан байгууллага, аж ахуйн нэгж шинжилгээ шаардахыг хориглож байна. Учир нь тэр хүн шинжилгээ өгсний дараагаар халдвар авах магадлалтай, халдвар нь нууц үедээ ч байж болно. 

Н.Нягт

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Шинжилгээгүй бол эмчилгээ хийхгүй, энгийн эмнэлэг ч үзэхгүй байна. Худлаа агаарын юм ярихаа больчих хулгайчууд аа
2021-09-10
Малт
2021-09-10