Элчин сайд З.Батбаярын мэдрэмж

img

Монгол Улсаас гадны орнуудад томилогдож очсон Элчин сайд нарын тухай сайн мэдээ төдийлөн сонсогддоггүй. Тухайн оронд амьдарч буй иргэдээ хайхардаггүй, харьцдаггүйгээс эхлээд эх орныхоо нэрийг худалдаж хар тамхины хэрэгт орооцолддог муу нэртэй. 

 

Тэгвэл Монгол Улсаас Унгар улсад суугаа Элчин сайд З.Батбаяр чихэнд чимэгтэй мэдээ дуулгаж байна. Тэрбээр Унгар улсад суралцахаар энэ жил шинээр очсон оюутнуудад өөрийн биеэр Будапешт хотыг танилцуулж, тайлбарлаж өгчээ. Тэрбээр оюутнуудад парламентын ордон, Андрашши гүнгийн хөшөө, Дунай мөрний тухай сонирхолтой үүх түүх ярьж өгсөн гэнэ шүү. Хүний нутагт анх хөл тавьсан оюутнуудад Элчин сайдын энэ сэтгэл ихээхэн өмөг түшиг болсон нь мэдээж биз ээ.

 

Мөн тэрбээр Элчин сайдынхаа үүргийг гүйцэтгэж, Унгар улсын Засгийн газарт хүсэлт тавин 4.6 тэрбум төгрөгийн өртөг бүхий 33 ширхэг амьсгалын аппаратыг эх орондоо хандивлах ажлыг удирдан зохион байгуулсан билээ.

 

Элчин сайд гэдэг дэвшүүлсэн зайлуулсан хэн нэгэн дэлхийн улс орнуудад эх орноо сурталчлах, элэг нэгтнүүдээ харж хандах том үүрэгтэн гэдгийг З.Батбаяр сайд мэдэж ухамсарладаг нь сайшаалтай байна.

 

 

М.Хэрлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

С.Болдбаатар:
Сайн залуу байх шүү
2022-01-19
Yostoi mundag hun shuu. Turiin albanii buh hun iimerhuu ajildaa handdag bol ene uls oron yuhan baihav dorohnoo l hugjinu.
2021-09-14
Иргэн:
Унгарт суралцаж төгссөн, хэлийг нь төрөлх хэл шигээ сурсан, маш олон танил, найз нөхөдтэй үнэхээр сайн залуу. Унгарт ажиллаж, амьдарч байгаа иргэн бүртээ хүрч ажилладаг, тэднийхээ төлөө өдөр шөнөгүй санаа тавьж, жаргал зовлонг нь хуваалцаж үнэн сэтгэлээсээ тусалдаг хүн. Харин жинхэнэ дипломатууд нь их зантай, ихэмсэг, доошоо ажиллах дургүй байх шиг санагддаг юм даа.
2021-09-13
Usnii batbayr ard tumniihee toloo ajillaj bgaa n sain ymdaa.
2021-09-12
С.Болдбаатар:
Сайн залуу байх шүү
Zochin:
Ovoo sh de, gants hun ch gesen hun shig bwal
2021-09-12