З.Энхболд нарыг АН-аас хөөсөн тухай коммунист шийдвэр гараагүй

Ардчилсан намын гишүүн Ц.Туваан, З.Энхболд, Орхон аймгийн АН-ын дарга Н.Батхуяг, ҮБХ Д.Өсөхбаяр, Архангай аймаг М.Батжаргал, Р.Нямдорж нарыг Ардчилсан намаас хөөсөн тухай мэдээлэл гарсан. Үүнтэй холбоотой АН-ын Үндсэн дүрмийн хорооны дарга Д.Мягмардаш, дүрмийн хорооны гишүүн Ш.Чинзориг нар оролцож тайлбар хийв.
-АН-ын Үндсэн дүрмийн хорооны дүгнэлтийн дагуу нэр дурдсан гишүүдийг 4 жилийн хугацаатай намын бүртгэлээс хассан гэх мэдээллийг өгөөд байгаа нь буруу ташаа мэдээлэл юм.Одоо ажиллаж буй Ардчилсан намын Үндсэн дүрмийн хороон 2017 оны АН-н 7-р их хурлаар батламжлан 4 жилийн хугацаатай томилсон бөгөөд уг дүрмийн хорооны гишүүдийг 2021 оны 4-р сард дахин сунгасан бөгөөд Д.Мягмардаш даргатай үндсэн дүрмийн хороо нь албан ёсны дүрмийн хороо юм. Ардчилсан намын даргаар ажиллаж байсан С.Эрдэнэ нь 2020 оны 6-р сарын 26-ны өдөр өөрийн хүсэлтээр намын даргаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Уг өргөдлийг АН-ын Үндсэн дүрмийн хороо 2020 оны 7-р сарын 3-ны өдөр хэлэлцэн Үндсэн дүрмийн 3.10-т заасан нөхцөл байдал үүссэнийг тогтоон баталгаажуулсан.
С.Эрдэнэ нь Монгол Улсын Дээд шүүхэд 2021 онд өөрийгөө Ардчилсан намын даргаар сэргээн бүртгүүлхээр 3 удаа хүсэлт хүргүүлсэн тухай бүрт С.Эрдэнийг Ардчилсан намын даргаар бүртгэхээр татгалзсан.
АН-ын Дүрмийн хороонд гишүүн З.Энхболд, Ц.Туваан нарыг АН-ын дүрэм зөрчсөн гэсэн мэдээлэл ирээгүй. Тиймээс З.Энхболд, Ц.Туваан нарыг АН-аас хөөсөн тухай коммунист шийдвэр гараагүй. Дээд шүүх дотоод маргаанаа өөрсдөө шийдвэрлэ гэсэн. Гэтэл М.Тулгат тэргүүтэй хүмүүс дүрмийн бус шийдвэр гаргаж байна. Энэ бол дүрмийн бус зүйл. Тиймээс АН-ын гишүүд тайван байж болно хэмээн тайлбарлав.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ