Ц.Эрдэнэбаяр: Шатахууны хомсдол үүсээгүй, үнэ өсөхгүй
2021-09-14
Гэрэл зургийг MPA.mn

Сүүлийн өдрүүдэд ШТС-уудад А-92 шатахуун тасалдсан. Үүнтэй холбоотой Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр мэдээлэл хийлээ. Тэрбээр: 

 

-Жил бүрийн ОХУ-ын үйлдвэр урсгал засварт ордог. Үүнтэй холбоотой манайд нийлүүлэх шатахуунаа багасгаж нийлүүлдэг. Үүнтэй холбоотой бид урд хөршөөс авахаар хамтарч ажилладаг. А-92 32, онгоцны түлш 6 хоногийн нөөцтэй. Шатахууны хомсдлын үүсээгүй. Үүнтэй холбоотой аж ахуйн нэгжүүд хязгаарлалт хийсэн байна. 

 

-Шатахууны үнэ өсөх үү?

 

-Шатахууны үнэ өснө, хомсдол үүслээ гэдэг ташаа мэдээлэл. Дэлхийн зах зээл дээр газрын тосны нийлүүлэлт дээр савалгаа гарч байна. Шатахууны хомсдол үүсээгүй, үнэ өсөхгүй. Бид аж ахуйн нэгжүүдэд шатахууны үнийг 100 төгрөгөөр буулга гэсэн шаардлага тавьж байгаа. 

 

-Хотын захад дүүргүүдэд ШТС-уудад худалдаалахгүй байна. Энэ талаар...?

 

-А-92 автобензиний нийлүүлэлтийн хэмжээ тодорхой хэмжээгээр багассан. Бид арга хэмжээ авч ажиллаж байгаа. Өчигдрийн байдлаар 78 ШТС-аас мэдээ авахад 13 нь худалдан авалт хийхгүй байгаа. Учир нь тоо нь багассан. Шатахууны нөөцийн хоногийн хугацаа багассанаас биш хомсдол үүсээгүй. 

 

-Шатахууны үнэ өмнө нь 300 төгрөгөөр нэмэгдсэн. Тэр үед яагаад цаг тухайд нь арга хэмжээ аваагүй вэ? ШТС-ууд үгсэн хуйвалдаж байгааг яах вэ? Монополь компаниуд хүссэн үедээ үнээ өсгөж, хүссэн үедээ шатахууныг хязгаарлаж байна. 

 

-Газрын тосны сүүлийн долоо хоногт олон улсад өндөр байгаа. Гадаадаас орж ирж байгаа бүтээгдэхүүний тоо хэмжээ багассан. Долоо, наймдугаар сард ОХУ-аас бүтээгдэхүүн өгөхгүй гэхэд бид БНХАУ-аас авсан. Өнөөдрийн тухайд мөн 209 вагон буюу 11500 тонн шатахуун ачигдаад явж байна. Зарим компанийн нөөцийн хэмжээ багассан. Иргэд сошиал мэдээнд итгэж, зохиомол хомсдол үүсгэх гээд байна. ШТС-ын агуулахад ар араасаа нөөц орж ирж байгаа. 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин