
Нефть импортлогч компаниуд авто бензиныхээ үнийг литр тутамд нь 260 төгрөгөөр нэмснийхээ дараахан 50 төгрөгөөр буулгаад байсан юм.
Засгийн газраас үнээ үндэслэлгүйгээр хэт хөөрөгдсөн тус компаниудад хууль бусаар орсон орлогийнх нь зургаан хувь буюу 10 тэрбум төгрөгийн торгууль ногдуулах шийдвэр гаргасан. Түүнчлэн шатахууны үнийн өсөлтөөс үүдэлтэй үнийн хөөрөгдлийг эсэргүүцсэн иргэд орон даяар өнгөрөгч баасан гарагт жагсаал цуглаан зохион байгуулж эсэргүүцлээ илэрхийлсэн билээ. Энэ бүхний эцэст ирэх долоо хоногоос нефть импортлогч нэр бүхий найман компанийн удирлагууд бүтээгдэхүүний үнээ 30-40 төгрөгөөр буулгах болсноо албан ёсоор мэдэгдлээ. Ингэхдээ АИ92-ийг 17-30 төгрөг, АИ80-ийг 15-30 төгрөг, дизель түлшийг 18-30 төгрөгөөр бууруулахаар болжээ.
Одоогоор шатахуун түгээх станцууд дараах үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна.
“Петровис” компани
Аи-80-1500
Аи-92-1800
Аи-95-1850
ДТ-1950
“Сод монгол” компани
Аи-92-1820
Аи-80-1515
ДТ-1885
Аи-95-2000
“МТ Ойл” компани
Аи-80-1500
Аи-92-1800
Аи-95-1950
ДТ-1850
“Шунхлай” компани
Аи-80-1500
Аи-92-1800
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ