О.Баасанхүү: АН-ын түүхэнд намын дарга Ц.Туваан гэж хүн байгаагүй


АН хоёр хуваагдаад байгаа. Эдүгээ тус нам М.Тулгат, О.Цогтгэрэл гэсэн хоёр даргатай болсон. Үүнтэй зэрэгцээд АН-ын тамганы маргаантай асуудлыг шүүхээр шийдвэрлэхүүлэхээр хандаад байгаа билээ. Үүнтэй холбоотой АН-ын гишүүн О.Баасанхүү тайлбар хийлээ. Тэрбээр:
-Хуульч хуулинд захирагдах ёстой болохоос дарга, эрх ашигт захирагдахгүй. С.Эрдэнэ гэдэг хүн тамгаа Ц.Туваанд өгч байна гэдэг нь АН-ын даргаар Ц.Тувааныг болгосон зүйл биш. Улсын дээд шүүх хуралдаж, албажуулж намын гэрчилгээн дээр бичих ёстой. УДШ М.Тулгатыг АН-ын даргаар албажуулж өгдөггүй. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл гэдэг хүн Ц.Туваан гэдэг хүнээс АН-ын тамгыг авсан гэдэг. Албажаагүй хүнээс авч баталгаажуулна гэж болохгүй. АН-ын түүхэнд намын дарга Ц.Туваан гэж хүн байгаагүй гэлээ.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ