Э.Цэндбаатар: Алдаагаа засах боломжоор хангаж, итгэл хүлээлгэсэнд БАЯРЛАЛАА

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг зодсон, холбооноос хөөсөн гэх асуудал энэ долоо хоногт шуугиан дэгдээсэн. Түүнийг Боксын холбооноос хөөснөөр ДАШТ-нд оролцох эрх нь хаагдсан. Э.Цэндбаатар өөрт нь боломж олгож, ДАШТ-д оролцохыг зөвшөөрөх хүсэлтийг гаргасан билээ. Тиймээс Боксын холбоо тамирчин Э.Цэндбаатар, О.Тулга нарын дунд сорил тэмцээн явуулж, хэн ялсныг нь ДАШТ-д явуулахаар шийдвэрлэжээ.
Харин гавьяат тамирчин Э.Цэндбаатар "Намайг дэмжсэн Монголын ард түмэндээ маш их баярлалаа. Ард түмэнд намайг зөвөөр ойлгуулж өгсөн Лодойсамбуу ахдаа баярлалаа. Намайг алдаагаа засах боломжоор хангаж, итгэл хүлээлгэсэн Монголын Боксын Холбооны шинэ ерөнхийлөгч Нямбаатар болон удирдах зөвлөлийн гишүүддээ маш их баярлалаа гэж хэлээд би улам илүү их хичээж та бүхнийхээ итгэлийг алдахгүй өндөр амжилт үзүүлэн бэлэг барих болно" гэж цахим хуудсандаа жиргэсэн байна.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ