Ковид-19: Монгол Улсын 1010 иргэн халдвараар нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн мэдээллийг гаргалаа. Өнөөдөр шинээр 2796 тохиолдол батлагдлаа. Үүний 1164 нь Улаанбаатар хотод, 1623 нь орон нутагт бүртгэгдлээ. Мөн энэ өдөр 40-80 насны 9 хүн нас барсан байна. Ингэснээр нийт нас баралт 1010 боллоо.
Эмнэлэгт 22 387 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 362 хүний биеийн байдал хүнд байгааг ЭМЯ-наас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ