ФОТО: Музейн үзмэрүүд гадаалжээ
2021-09-21

Монголын үндэсний музейгээс анх удаа “Өглөөний музей” арга хэмжээг өнөөдөр өглөө зохион байгууллаа. Энэ үеэр Үндэсний музейд хадгалагдаж буй зарим олдвор, үзмэрийг гадаа байрлуулж, үзэгчдийн хүртээл болголоо.

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

“Өглөөний музей”-н гол зорилго нь иргэдийг эх түүхээрээ аялуулах гэдгийг зохион байгуулагчид хэлж байна. Хосгүй үнэт үзмэр болох Алтан ятгаас эхлээд 700 жил цэвдэгт байсан Шар тосыг үзэгч олны хүртээл болгож байна. Мөн хүүхэд багачуудад зориулан үндэсний тоглоом наадгайг дэлгэж, түүх харуулах гэрэл зургуудыг музейн гадна талбайд байршуулжээ. 

 

“Өглөөний музей”-г цаашид мягмар, пүрэв гаригуудад өглөө 07.00 цагаас тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа Монголын Үндэсний музейн захирал Л.Жаргал хэллээ.

 

Shuud.mn
Сонин хачин