Эмч нар халдвар авч, эрүүл мэндийн салбар хүнд байдалд оржээ

Эрүүл мэндийн сайдын тушаалаар өнөөдрийн байдлаар эмнэлгүүдэд 5832 орыг нэмэлтээр дэлгээд байна. Эмнэлэгт 6600 гаруй хүн хэвтэн эмчлүүлж, эмнэлэг 113.7 хувийн ачаалалтай ажиллаж байна. Яг одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд эмнэлэгт хэвтэх зайлшгүй заалттай 800 хүн байгаа бөгөөд тэд өрхийн эмчийн хяналтад эмчлүүлж байна.
Дахин нэмэлтээр ор дэлгэх шаардлага байгаа. Гэвч эмч, эмнэлгийн ажилтны хүний нөөцийн хомстолд орсноор эмчилгээ тасалдах эрсдэл үүсэх учраас нэмэлтээр ор дэлгэхэд хүндрэл учирч буй аж. Коронавирусийн халдварын энэ удаагийн давалгаанд эмч, эмнэлгийн ажилчид ихээр өвдөж, өөрсдөө өвдөж буй нь эрүүл мэндийн салбарт том хүндрэлийг дагуулж байгааг нийслэлийн ЭМГ-ын дарга Б.Бямбадорж хэллээ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ