КОВИД-19: 41-80 насны 18 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Энэ өдөр шинээр 2662 тохиолдол батлагджээ. Шинээр илэрсэн халдварын 1288 нь Улаанбаатар хотод, 1374 нь орон нутагт бүртгэгджээ.
Мөн энэ өдөр халдварын улмаас 21-80 насны 18 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 1116 боллоо.
Эмнэлэгт 21810 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 12 166 хүний биеийн байдал хөнгөн, 394 хүний бие нэн хүнд байдалд байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ