КОВИД-19: Шинээр 1991 тохиолдол батлагдаж, 19 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Энэ өдөр шинээр 1991 тохиолдол батлагдаж, 6848 хүн эдгэжээ. Шинээр батлагдсан тохиолдлуудын 1043 нь Улаанбаатарт, 945 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн энэ өдөр халдварын улмаас 61-80 насны 19 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 1152 болж байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 21 501 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 11 924 хүний биеийн байдал хөнгөн бол 384 хүний бие нэн хүнд байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ