Баавгайнаас болгоомжлохыг анхаарууллаа
2021-09-29

Завхан аймгийн Баянтэс сумын Бужир багийн нутаг “Бужирын дөрөлж”-д 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр баавгай адуу идсэн, 09 дүгээр сарын 25-ны өдөр Тосонцэнгэл сумын Оргих багийн малчин “Улаан нүүр” гэдэг газар баавгай харсан, 09 дүгээр сарын 27-ны өдөр Сонгино сумын Баян-Айраг багийн “Хүйтэн сээр” гэдэг газар баавгайн хоёр бамбарууш орж ирсэн зэрэг мэдээлэл аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна.

 

 

Энэ нь хөрш зэргэлдээ ОХУ-д их хэмжээний ойн түймэр гарсантай холбоотойгоор идэш, хоол хайж яваа баавгайнууд байж болзошгүй. Иймд малчид, ард иргэд та бүхэн:

 

-Малд явахдаа анхаарал болгоомжтой байж, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх

 

-Жимс, самранд явахгүй байх, хээр хөдөө, ойн сав бүхий газар хонохгүй байх

 

- Баавгай тааралдвал айлгаж цочоохгүй байхыг аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.

 

Shuud.mn
Сонин хачин