О.Батбаяр: Вакцины III тун Дельта хувилбараас хамгаалах үндсэн арга болох нь нотлогдсон

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
УОК-ын Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр "Улсын хэмжээнд вакцины нэгдүгээр тунгийн хамрагдалт 69.2 хувь, хоёрдугаар тунгийн хамрагдалт 65.5 хувь байна. Өссөн дүнгээр 6268 жирэмсэн эмэгтэй, 6413 хөхүүл эмэгтэй, 12-15 насны 182 мянган хүүхэд 16-17 насны 75 мянган хүүхэд нэгдүгээр тунд хамрагдаад байна. Вакцины нэмэлт тунд 306710 хүн хамрагджээ. Энэ нь нийт хүн амын 9 хувь юм. Манай улсад вакцины гуравдугаар тунд хамрагдсан иргэдийн 99.9 хувь нь коронавирусийн халдвараар өвчлөөгүй байгаа. Өөрөөр хэлбэл 0.1 хувь нь л халдвараар өвчилсөн байна.
Вакцины гуравдугаар тун коронавирусийн “Дельта” хувилбараас хамгаалах үндсэн арга гэдэг нь нотлогдож байна. “Дельта” хувилбарын үед цэцэрлэг сургуулийг нээлттэй байлгах, эдийн засгийг нээлттэй байлгаж, эрчимжүүлэх бодлогыг давхар баримталж байгаа. Вакцины дархлаа сэргээх нэмэлт тунг хийж байгаа нэг шалтгаан нь хөл хорио тогтоохгүй, цэцэрлэг сургууль, эдийн засгийг нээлттэй байлгах арга хэмжээ юм. Тиймээс 18-аас дээш насны иргэд вакцины гуравдугаар тунд зайлшгүй хамрагдах шаардлагатай байна. Иргэн бүр ажилтай, орлоготой, хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд нь явуулахын тулд вакцины гуравдугаар тунг хийлгэх шаардлагатай" гэж мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ