Б.Буянтогтох: Иргэд дур мэдэн эмчилгээ хийж, биеэ хүндрүүлж байна

img

 

Цаг үеийн асуудлаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн зохицуулах газрын дарга Б.Буянтогтохтой ярилцлаа.

 

Сүүлийн үед өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдлын тоо багасаж байна. Харин коронавирусийн суурь шалтгаантай нас баралт нэмэгдэж байгаа. Ямар шалтгааны улмаас нас баралт нэмэгдэж байна вэ?

 

-Коронавирусийн халдвар батлагдсан өдрөө нас баралт бүртгэгдэхгүй. Эмнэлгийн тусламж үйлчилгээ авдаг. Коронавирусийн халдварын том давалгааны үед хамгийн багадаа 2-4 долоо хоногийн дараа нас баралт бүртгэгддэг. Өөрөөр хэлбэл өнөөдөр бүртгэгдэж байгаа нас баралт 2-4 долоо хоногийн өмнө бүртгэгдсэн халдварын тохиолдлын хүндрэл илэрч байгаа гэсэн үг. Коронавирус халдварын хүндрэл, нас баралт энэ сардаа буух төлөв харагдахгүй байна. Учир нь есдүгээр сар халдварын давлагаатай байсан. 

 

Манай улсын нийт батлагдсан тохиолдлын 0.31 хувьд нь нас баралт бүртгэгдэж байна. Дэлхийд 2.04 хувьтай байгаа. Нас баралт ганц хүчин зүйлээс хамаардаггүй. Гурван хүчин зүйл нөлөөлдөг. ЭМЯ-наас долоо, долоо хоногоор мэдээлэл гаргаж байгаа. Жишээлбэл, өнгөрсөн долоо хоногт нийт нас барсан хүмүүсийн 75 хувь нь вакцинд хамрагдаагүй байна. Мөн 72 хувь нь 60-аас дээш насныхан, 88 хувь нь архаг хууч өвчтэй иргэд байгаа. Хэрэв 60-аас дээш настай, архаг хууч өвчтэй, дархлаажуулалтад хамрагдаагүй үед коронавирусийн халдвараар өвчилбөл хүндрэх эрсдэлтэй.

 

Гэрийн нас баралт хэдэн хувийг эзэлж байна вэ?

 

-Зөвхөн өнгөрсөн долоо хоногийн хугацаанд авч үзвэл гэрийн нас баралт зургаа бүртгэгдлээ. Гэхдээ энэ бүгд коронавирусийн суурь шалтгаантай биш. Ингэхдээ хавсарсан суурь шалтгаантай иргэдийн гэр бүлийнхэн эмчилгээг эмнэлэгт бус гэрээр хийлгэхийг хүсдэг. Энэ тохиолдолд хүсэлтийг харгалзан үзэж гэрээр эмчилдэг. Хэрэв энэ хугацаанд нас барсан тохиолдолд гэрийн нас баралтаар бүртгэж байгаа. Есдүгээр сарын халдварын давлагааны үед гэрийн нас баралт бүртгэгдсэн. Үүний тодорхой хувь дээр дурдсан шалтгаантай байна.

 

Коронавирусийн халдвараар өвчлөөд хүндэрч байгаа хүмүүсийг 100 хувь эмнэлэгт, эмчилгээний оронд хэвтэн эмчлүүлэх боломжтой юу?

 

-Өнөөдрийн байдлаар 22 400 орчим хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Өндөр үзүүлэлт. Манай улсын коронавирусийн халдвараар нийт батлагдсан тохиолдлын 40.4 хувийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилжээ. Энэ нь дэлхий дахины хамгийн өндөр үзүүлэлтээс даруй 10-15 хувь дахин их. Дэлхийн дунджаас 20 дахин их байна. Биеийн байдал нь хүнд байгаа хүмүүсийг хэвтэн эмчлүүлэх асуудалд онцгой анхаарч байгаа.

 

Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 6400 орчим хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 23 хувь нь биеийн байдал нь хөнгөн хэлбэртэй байгаа. Иргэд "хөнгөн хэлбэрээр өвчилсөн хүмүүс яагаад эмнэлэгт хэвтсэн бэ" гэж асууж магадгүй. Учир нь коронавирусийн халдвараар өвчилсөн бүхий л жирэмсэн эмэгтэй, 60-аас дээш насныхан, архаг суурь өвчтэй иргэдийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаа. Мөн гэр бүлийн гишүүд байна.

 

Нийслэлд эрэмбэлэн ангилалтыг хангалттай хэмжээнд хийж байгаа.Эрүүл мэндийн сайдын тушаалаар нийслэлд ор зохицуулах баг ажиллаж байна. Өөрөөр хэлбэл өрх, дүүргийн хариу арга хэмжээний багаас эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлэх шаардлагатай иргэдийн нэрсийн жагсаалтыг гаргадаг. Ингээд эрэмбэлэн ангилалт хийж, эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байна.Өнөөдрийн байдлаар нэн шаардлагатай эмнэлэгт хэвтэх ёстой хүмүүсийг хэвтүүлэн эмчилж байгаа. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх сонирхолтой олон иргэн байна. Гэхдээ эмчилгээний ор болон ажиллах хүчний нөөцөөс хамаарч халдварт өртсөн бүхий л хүнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлэх боломжгүй. 

 

ЭМЯ-наас ямар тактик баримтлан ажиллаж байна вэ? Тодруулбал, эмчилгээнд ямар өөрчлөлт гарч байгаа вэ?

 

-Вирусийн эсрэг ерөнхий эмчилгээнүүдийг хийж байна. Эмийн сонголтуудад тодорхой хэмжээний өөрчлөлт орж байгаа. ДЭМБ-аас коронавирусийн эсрэг өвөрмөцөөр үйлчилдэг эмийг зарлаагүй байна. ДЭМБ-ийн эмчилгээний удирдамж, зөвлөмжид оруулсан эмнүүдийг эмчилгээнд хэрэглэж байгаа. Коронавиусийг нэг эм анагаана гэж андуурч болохгүй. 

 

Коронавирусийн халдвараар өвчилсөн иргэд дур мэдэн эмчилгээ хийж, хүндрэх тохиолдол гарч байна уу?

 

-Дур мэдэн эмчилгээ хийж байгаа олон тохиолдол гарч байна. Жишээлбэл коронавирусийн халдаваар өвчилсөн нэг  иргэний  эмчилгээ өөр хэн нэгэнд тохирно гэсэн үг биш. Учир нь хүн бүрийн бие организм нас, хүйс,амьдралын хэв маяг, архаг хууч өвчтэй эсэх зэргээгээр өөр өөр байдаг. Мөн аливаа өвчнийг эхний шатанд болон сүүлийн шатанд эмчлэх нь өөр байна. Тиймээс дур мэдэн эмчилгээ хийж байгааг таслан зогсоох хэрэгтэй. Үүнээс болж биеийн байдал хүндрэх тохиолдлууд  бүртгэгдэж байна.

 

Гэрийн эмчилгээний багц хэр хүрэлцээтэй байна вэ?

 

-Өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан гэрээр эмчлүүлж байгаа иргэдэд эмчилгээний багц хүрч байгаа. Мөн эмчилгээний багц эзэндээ очихгүй байгаа тохиолдлууд бий. Тодруулбал, тухайн иргэн үндсэн хаяг дээрээ оршин суухгүй байх. Жишээлбэл, орон нутгаас нийслэлд ирээд хаягаа шилжүүлээгүй хүнийг мэдэх боломжгүй. Тиймээс иргэд маань хариуцлагатай байх хэрэгтэй. Мөн эмчилгээний багц нь хүн бүрийн биений онцлогт тохирсон эмчилгээг эмч зөвлөж, олгодог.

 

Иргэд дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж байна. Сүргийн дархлаа тогтсон уу?

 

-Манай улс 12-оос дээш насны иргэдийг вакцинжуулалтад хамруулж байна. Өнөөдрийн байдлаар 65.5 хувь вакцины хоёрдугаар тундаа хамрагджээ. Вакцинжуулалтын идэвх сайн байна. Гэсэн хэдий ч халдварын тохиолдлын тоо бүртгэгдсээр байна. Үүнд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлдөг. Тухайлбал,

 

0-11 насны 903 мянган хүүхэд бий. Энэ насны хүүхдүүд вакцинжуулалтад хамрагдаагүй. Мөн вакцин хийлгээгүй 120 мянга орчим хүн байгаа. Өнөөдрийн байдлаар дархлаажуулалтад хамрагдсан иргэдийн 1/4 нь халдвараар өвчилж байна. Өөрөөр хэлбэл вакцин 75 хувийн хамгаалалттай байгаа. Бидний тооцооллоор халдвар авах магадлалтай 1.6 сая хүн байна.

 

Манай улс иргэддээ коронавирусийн эсрэг дөрвөн төрлийн вакцин санал болгож, хийсэн. Тухайн вакцинууд нь халдвараас 75 хувь хүртэлх хамгаалаад 25 хувь нь хүндрэл нас баралтаас сэргийлж байна. Зарим улс нэг төрлийн вакцин дагнаж хийсэн. Жишээлбэл, Израил улс Файзер вакцинаар иргэдээ дархлаажуулсан. Ингээд  тус улсад дархлаажуулалт 60 гаруй хувьтай байхад халдварын гуравдугаар давлагаа эхэлсэн. Гэсэн ч халдварын тохиолдлын тоо, нас баралт олон бүртгэгдсэн. Хэдийгээр вакцины үр дүн сайн байгаа ч халдвар хамгааллын дэглэмээ сайн баримтлах ёстойг иргэд анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл халдвараас сэргийлэх дөрөв дэх тун бол амны хаалт юм. ДЭМБ-аас ч үүнийг зөвлөж байна. Сүргийн дарлаа тогтсон ч амны хаалтаа тогтмол зүүх хэрэгтэй. Учир нь хүмүүсийн дархлаа тогтох байдал нь харилцан адилгүй байдаг. 

 

-Энэ сард халдварын нөхцөл байдал ямар байх бол?

 

-Аравдугаар сарын дунд үеэс халдварын тохиолдол буурах төлөв гарсан. Хичээлийн шинэ жил эхэлж, сургалтын үйл ажиллагааг танхим болон цахим хослуулан явууллаа. Ингэхдээ хичээл сургалтын үйл ажиллагаатай холбоотой давлагаа харагдсангүй. Цаашид сургалтын үйл ажиллагаа энэ хэлбэрээр үргэлжлэх ёстой. Харин ч есдүгээр сард хүүхдийн өвчлөл бага зэрэг буурах хандлага ажиглагдаж байна. Сургалтын орчинд зай барьж, халдвар хамгааллын дэглэм сахиж байгаа. Тиймээс тухайн орчинд халдвар тархах нь бага байдаг нь харагдаж байгаа. Цаашид халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдвөл нийгмийн арга хэмжээнүүдийг зохион байгуулаад байж болохоор байна. Харин амны хаалт авах орчин эрсдэлтэй байна. Тиймээс амны хаалтгүй үйлчлүүлдэг, үйлчилгээ үзүүлдэг газруудын үйл ажиллагааг хумих, халдвараас сэргийлэх алхмуудыг хийх ёстой. 

 

ЭМЯ-наас “Хэзээ халдвар буурах вэ” гэж асуух нь учир дутагдалтай санагддаг. Халдвар тархах эсэх нь гурван хүчин зүйлээс шалтгаалдаг. Үүнийг халдварт өвчний “Алтан гурвалжин” гэж нэрлэдэг. Тодруулбал,

 

Нэгдүгээрт, Эх уурхай. Энэ нь халдвараар өвчилсөн хүмүүс юм.  Эх уурхай руу чиглэсэн хариу арга хэмжээнүүдийг ЭМЯ-наас хийж хэрэгжүүлж байна. Тухайлбал, эмнэлэгт болон гэрээр  тусгаарлан эмчилж байгаа. 

Хоёрдугаарт, Өртөмтгий бие. Эх уурхай байвал халдварт өртөх бие байсаар байна. Өртөмтгий бие гэдэг нь халдвар авах магадлалтай хүнийг хэлнэ. Үүнд чиглэсэн өвөрмөц хариу арга хэмжээ буюу вакцинжуулалт хийж байгаа. Мөн өрөвмөц бус хариу арга хэмжээнүүдийг хийж хэрэгжүүлж байна.

Гуравдугаарт, Дамжих зам. Хэрэв халдварын эх уурхай болон дамжих зам нь байсаар байвал өртөмтгий бие өвдөнө. Дамжих замыг таслан сэргийлэхийн тулд хязгаарлалтын хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэх хэрэгтэй. 

 

Гэтэл бид хязгаарлалтын арга хэмжээнүүдийг хийж хэрэгжүүлэхгүй байна. Манай улсад коронавирус халдварын анхны тохиолдол бүртгэгдэхэд хөл хорио тогтоож байсан. Харин өнөөдөр халдварын тархалт их байхад хүн бүр гадуур гарч байна. Дамжих замыг таслан зогсооход чиглэсэн нийгмийн эрүүл мэндийн хариу арга хэмжээг сайн хэрэгжүүлээгүй тохиолдолд халдварын тохиолдол буурахгүй. “Алтан гурвалжин”-ийн цогц арга хэмжээ авснаар халдварын тохиолдол буурна. 

 

Иргэн бүр хөл хорионд байгаа мэт халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөх нь чухал байна. Ингэж чадвал хөл хорионд орохгүйгээр халдварын тохиолдлыг бууруулах боломжтой. Жишээлбэл, Тайван улс Монгол улсаас бага вакцинжуулалтын хувь хэмжээтэй. Гэсэн ч иргэд нь халдвар хамгааллын дэглэмээ баримтсанаар халдварын тохиолдол бага бүртгэгдэж, аж амьдрал нь хэвийн үргэлжилж байна. Тиймээс иргэн бүр хариуцлагатай байвал захиргаадалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэхгүйгээр халдварын тохиолдлыг бууруулах боломж бий. 

 

Мөн нийгэмд эрүүл мэндийн салбарынхан халдвар тарааж байгаа юм шиг хандлага байна. Иргэд өвдөх эрхтэй. Эрүүл мэндийн салбарынхан эмчлэх үүрэгтэй гэсэн ойлголттой байна. Гэтэл иргэн бүр өөрийгөө халдвараас сэргийлэх боломжтой. Иргэд энэ боломжоо ашигладаггүй. Эрүүл  мэндийн салбарынхан ажлаас халшрах хам шинжтэй болж байгаа. Эмч нар гэр бүлтэй, амьдралтай. Робот биш. Тиймээс иргэн бүр хөл хорионд орсон мэт халдвар хамгааллын дэглэм баримталж, дархлаажуулалтандаа идэвхтэй хамрагдах хэрэгтэй байна.

 

Ярилцсан баярлалаа. Амжилт хүсье. 

 

М.Насан  

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Иргэн:
Хүндэрч хатгах болж бна уу гээд уушигны зураг авахуулах гэхээр үзэх эмч, харуулах рентген ч алга
2021-10-07
Иргэн:
хятад вакцин хийлгээд хүндэрч нас барлаа. Энэ тэгээд юу гэсэн үг вэ. Би элэгний С вирустэй гээд байхад албан хүчээр хятад вакцин шахаж алчихаад
2021-10-07
Иргэн:
Ямар сонин хариулт өгсөн юм бэ. Эмнэлэгт эмчид үзүүлэх ямарч арга алга. Өрхийн өгсөн эм чинь шаардлага хангахгүй бна. Ард иргэд одоо буруу болж бна уу. Дур мэдэн эмчилж хүндрүүлээд.
2021-10-07
Бензин та арьсан иргэдийн буруу түлш тасарсан бас иргэдийн буруу зорино тараад байна нь бас л иргэдийн буруу юу. МАНгарууд зүгээр солиороод байгаарай.
2021-10-06
Ta nar uursduu uhamsraaraa ajil busdad haldvar taraahgui bailgah yostoi.Ter buhniig hyanah bolomj baihgui
2021-10-06
Irgen:
Ta nar chini yu yriad baigaa yum be emneler riu bitgii ir geh yum yah estoi yum be bagtsiin em chini buruu em yumuu yu yriad baigaam gereer emchluulj baigaa humuus ajoldaa ybaad l bna shuu dee haldbar tarlagui yahab manai hajuuriinailiin 3 hun ubdsun bugd l ajildaa ybj bna uund hynalt manofar hun alga lisf abdaggui ajolfar ahmaduud ajildaa ybaad bna shuu dee hynalf baihguibna.
2021-10-06
Ta nar uursduu uhamsraaraa ajil busdad haldvar taraahgui bailgah yostoi.Ter buhniig hyanah bolomj baihgui
Хүүрээээ тэгээд наад эмнэлэг чинь ямарч ажиллагаагүй болчоод байхад яахуу? Бүр аргаа бараад л ингэж бн ш дээ. Тэгээд зүгээр өвчилж байгаад гэртээ үхэх болж бн уу? усан толгойт оо?
2021-10-06
Hudalaa shaagaad Turgen irehgui ter bitgii hel orh ni ch irehgui bn daa
2021-10-06
ИРГЭН:
ГЭРЭЭР ЭМЧЛҮҮЛЖ БАЙГАА ИРГЭД ЯАХ УЧРАА ОЛОХГҮЙ БН. ДУР МЭДЭН ЭМЧИЛНЭ ГЭЖ ЮУ ЯРИАД БАЙГАА ЮМ. ӨРХИЙН ЭМЧ НЬ ИРЖ ҮЗЭХГҮЙ, БАГЦ НЬ ХҮРЭЛЦЭХГҮЙ БАЙХАД ТЭГЭЭД ЯАХ ЮМ. ТВ-ЭЭР ЮУНД АНХААРАХ, ЯМАР ЭМЧИЛГЭЭ ЯМАР ЗОВИУРТ ХИЙХ ВЭ ГЭДГЭЭ ЭМЧ НАРААР ЗААЛГАМААР БН.БАГЦАД БАЙГАА АМОКСИЦИЛИНД ЭНЭ ӨВЧИН ДАРАГДДАГГҮЙ ГЭЖ БН. БАГЦАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛААЧ ЭЭ
2021-10-06
ЗОЧИН:
ХУЦААД БАЙГААРАЙ? ВАКЦИНЖУУЛАЛТ 2-Р ТУН ХИЙЛГЭСЭН ХҮМҮҮС 64,5% ТАЙ ГЭСЭН ХЭРНЭЭ НАС БАРСАН ХҮМҮҮСИЙГ ВАКЦИНГҮЙ БСАН Ч ГЭХ ШИГ, БУРУУ БҮХНЭЭ ИРГЭД РҮҮГЭЭ ЧИХЭХ ЮМАА, ОДОО 3-Р ТУНГ ХИЙХ ГЭЭД БАЙЖ ЯДААД БАЙХ ЮМ, ВАКЦИН ЧИНЬ ХАМГААЛАХГҮЙ БНА, БҮҮР ХАЛДВАР ТАРААГААД БНА. ОДОО ЗҮГЭЭР ХАТУУ ХӨЛ ХОРИОГОО ТАВИАЧ? ДИЙЛЭХЭЭ БОЛИОД БГАА ЮМ БИШ ҮҮ??
2021-10-06
короно:
тэгээд бас төр засагнь баяр ёслол.улс төрчид нь өлсгөлөн.жагсаал цуглаан гээд хуйгаар нь цуглуулаад байхаар яаж өвдөхгүй.үхэхгүй байх юм бэ?
2021-10-06
Энэ бас нэгэн усан толгойтой нөхөр бололтой. Хэрвээ эмнэлэг нь олддог байгаад иргэддээ хүрч сайн зөвлөгөө өгч чаддаг байсан бол иргэд юу гэж дур мэдэн эмчилгээ хийхэв дээ. Энэ үгээрээ олон иргэдийг доромжилж байна шүү. Аргаа барсандаа, хаана очих, хандах хүнгүй учраас л аль болох амьд үлдэх, эдгэж эрүүл болохын төлөө л хийж буй хүмүүсийн үйлдлийг ингэж буруутгах нь чиний ухамсар болон мэргэжлийн ёс зүйд чинь харш шүү...
2021-10-06
ГАНЦААРАА ИНГЭЖ ДУР МЭДЭН ЯРИХ ХЭРЭГГҮЙ. 1. ЯАРАЛТАЙ ЭМЧ НАРЫН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАХ ХЭРЭГТЭЙ. КОВИДТОЙ ХҮМҮҮСТЭЙ АЖИЛЛАЖ БАЙГАА ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭНИЙ ЭМЧИЙН ТӨЛӨӨЛӨЛ-1, ДҮҮРГИЙН ЭМЧИЙН ТӨЛӨӨЛӨЛ-1, ӨРХИЙН ЭМЧИЙН ТӨЛӨӨЛӨЛ-1, ЭНДЭЭС ЭМЧИЛГЭЭНИЙ ТАКТИК, ЮУ БОЛОХ БОЛОХГҮЙГЭЭ БОДИТ ПРАКТИКААСАА ХАРЖ ҮНЭЛДЭГ БОЛОХ 2. ИРГЭН БУЮУ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН ТӨЛӨӨЛӨЛ-КОВИДООР ЭМНЭЛЭГТ ХЭВТЭН ЭМЧЛЭГДСЭН, ГЭРЭЭР ЭМЧЛЭГДСЭН БОЛОН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨЛ ГЭЭД... ИЙМ ХАМТАРСАН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДВАЛ ЮУН ДЭЭР ЭМНЭЛГИЙНХЭН АНХААРАХ, ЮУН ДЭЭР ИРГЭД АНХААРАХ НЬ ИЛҮҮ ТОДОРХОЙ БОЛНО. ХЭДЭН ЭРДЭМТЭН НЭРТЭЙ ХҮМҮҮС ГАДААДЫН ХЭВЛЭЛЭЭС МЭДЭЭЛЭЛ АВЧ ОРЧУУЛААД ӨӨРСДӨӨ БҮТЭЭСЭН МЭТ,ӨӨРСДӨӨ ТУРШААД ҮЗСЭН МЭТ ЯРЬЖ БОЛОХГҮЙ. ЕР НЬ БОЛ МОНГОЛД АНХНААСАА БУРУУ ТЭМЦЭЖ ЭХЭЛСЭН. ОДОО Л ДӨНГӨЖ ЕВРОПЫН ХОЛБОО ГУРАВ ДАХЬ ТУНГ ХЭРЭГЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОЖ БАЙНА. ЭСРЭГЭЭРЭЭ ВАКЦИНЫ 2, 3 ТУНГ ХИЙЛГЭЭД ӨВДӨӨД БАЙГААГ ЭРДЭМТЭД ГУАЙ НАР ЮУ ГЭЖ ТАЙЛБАРЛАХ ВЭ, ЭНЭ БОЛ ГЭМТ ХЭРЭГ ШҮҮ. ТЭГЭЭД Ч ХАМГИЙН ҮР ДҮН МУУТАЙ ВАКЦИНУУДЫГ МОНГОЛЧУУДАД ШАХСАН. АЯНДАА САЙН ЦАГ ИРЭХЭД БҮХ ЗҮЙЛ ЧИНЬ ЭРГЭН ШҮҮГДЭНЭ. ЭНЭ ОЛОН ДОТНО ХҮНЭЭ АЛДСАН, ЭМНЭЛЭГТ ХЭВТЭЖ ЭМЧЛҮҮЛЖ ЧАДААГҮЙ ГЭРТЭЭ ЭНДСЭН, ГОМДОЛТОЙ ХҮМҮҮС ТА БҮХНИЙГ ШҮҮХ ЦАГ ИРНЭ ГЭДГИЙГ ЯМАГТ САНАЖ АЖИЛЛАХ ЁСТОЙ ШҮҮ. ХУДЛАА "ГАЛ УНТРААСАН", ЦАГ АРГАЦААСАН МЭДЭЭЛЛҮҮДЭЭ БОЛИХ ХЭРЭГТЭЙ.
2021-10-06
мэдэгдэл хийхдээ мэдрэмжтэй байвал яасийм:
Эмнэлэг ор байхгүй хэвтүүлэх боломжгүй, зааж зөвлөх эмч байхгүй ер нь ядарсан манийг хүн гэж тоохгүй юм билээ.Энэ тохиолдолд тэгээд яа гэж байгаа юм дээ. ҮХ гэж үү
2021-10-06
eee:
Иргэн бүр өвдөхгүй бол халдвэрт өвчин буурна гэж хэлж байгаа чинь өвөл болохоор хүйтэн болдог гэдэгтэй адил шодоргос бишүү хэ хэ Хүн амын хэдэн хувиа вакциндсан гэнээ
2021-10-06
Irgen:
Ta nar chini yu yriad baigaa yum be emneler riu bitgii ir geh yum yah estoi yum be bagtsiin em chini buruu em yumuu yu yriad baigaam gereer emchluulj baigaa humuus ajoldaa ybaad l bna shuu dee haldbar tarlagui yahab manai hajuuriinailiin 3 hun ubdsun bugd l ajildaa ybj bna uund hynalt manofar hun alga lisf abdaggui ajolfar ahmaduud ajildaa ybaad bna shuu dee hynalf baihguibna.