КОВИД-19: 2409 иргэнээс халдвар илэрч, 14 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Энэ өдөр шинээр 2409 хүнээс халдвар илэрчээ. Шинээр батлагдсан тохиолдлуудын 1316 нь Улаанбаатарт, 1092 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн халдварын улмаас 0-80 насны 14 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 1303 болов.
Өнөөдрийн байдаалр эмнэлэгт 22 158 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 13 227 хүний биеийн байдал хөнгөн бол 346 хүний бие нэн хүнд байдалтай байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ