Самрын бизнесчид "санаа" гаргаад эхэллээ

img

Ажил хийсэн хүн шүүмжлүүлж, зүгээр суусан нь чимээгүйхэн алга болдог гэдэг. Үүний жишгээр бид өмнө нь БОАЖ-ын сайд Н.Уртнасанг олон дайсан өөртөө бэлдэж байна хэмээж байсан. Тодруулбал, БОАЖЯ энэ жил дөрвөн аймгийн есөн суманд үйлдвэрлэлийн зориулалтаар 8000, ахуйн хэрэгцээнд 4000 тонн самар тус тус бэлтгэх зөвшөөрөл олгожээ. Мэдээж үүнийгээ "Ойн судалгаа хөгжлийн төв"-өөс хийсэн судалгаанд үндэслэсэн гэдгийг тайлбарлаж байгаа юм. Харин "Тэнгэрлэг Монголын газар шороо" төрийн бус байгууллагаас тус яаманд гурван шаардлага тавьж бүх зөвшөөрлийг ЦУЦАЛ хэмээн шаарджээ.

 

 

Тэд, эхлээд 2021 онд нэмж хуш модноос самар бэлтгэх зөвшөөрөл битгий олгооч ээ. Өмнө нь самар бэлтгэх зөвшөөрөл олгосон бол цуцлах хэрэгтэй. Самар бэлтгэхтэй холбоотой зөвлөмжүүд нь амьдрал дээр огт хэрэгжих боломжгүй байдаг. Тиймээс энэ зөвлөмжийг амьдралд нийцүүлж гаргах шаардлагатай гэсэн байна.

 

Энэ нь цаад утгаараа ойн дагалдах баялгийг ашиглах тусгай зөвшөөрөл бүхий 1078 ААН-ийг аттестатчилахтай холбоотой үүсч буй асуудал гэх хардлагыг төрүүлж буй юм. Учир нь дээрх ААН-үүд мэргэжлийн байгууллагууд уу эсвэл цаасан дээрх үү гэдгийг шалгаж эхлээд байгаа юм. Тиймээс өнгөн дээрээ хуш модны самрын зөвшөөрөлтэй холбоотой мэт боловч цаагуураа ойн дагалдах баялгийг ашиглах эрхээ алдчих вий гэх айдас ил гарч БОАЖЯ болон сайд Н.Уртнасан руу нь чиглэсэн эсэргүүцлийн эхлэл тавигдаж байгаа нь энэ бололтой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Иргэн:
Хөдөлмөр эрхлэхээс зайлсхийсэн хөнгөн орлогод шунасан новшлууд ойг сүйтгэж хамаг амьтныг хулжааж хэрэмний хоолыг булааж нүгэл үйлдэж бн. Эднийг уулнаас буулгаж албадан ажил хийлгэ.
2021-10-12
Самар хэрэгтэй. Самрын мод үржүүлэх ажилихийж байгаа юу үгүй юу. Мод тарихаар байвал самрын мод тарь бас алимны мод тарь таривал ашигтай мод л тарь
2021-10-09
zochin:
Улс орны иргэд нь самар түүхгүй хэмжээний сайхан амьдралтай байх хэрэгтэй ш дээ. Самарчдад зориулсан тусгай сургалт зохион байгуулах, ой хээрийн түймэрээс урьдчилан сэргийлэх, модоо гэмтээхгүйгээр самараа хэрхэн хураах зэрэг зурагт мэдээллийг сошиал болон хэвлэмэл байдлаар тарааж биед нь байнга авч явдаг болгох хэрэгтэй. Түүнийг нь байцаагч нар шалгадаг байх, Мөн самар түүсэн юм чинь 500 ширхэг самрын үрийг газарт 1см суулгачихаад нөхөн сэргээлтээ хүртэл хийдэг байх журам хүртэл боловсруулж, зурагт мэдээллийг өгч байх хэрэгтэй
2021-10-08