Ц.Билэгсайхан: III тунд хамрагдсан иргэдийн нэг хувь нь халдвараар өвчилсөн

ЭМЯ-наас коронавирус халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгсайхан, ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма нарын албаны хүмүүс оролцож, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Коронавирусийн халдвараар өвчилсөн иргэн дахин халдварт өртөх боломжтой юу?
ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгсайхан:
-Вакцины хоёрдугаар тун хийлгэсэн 2.1 сая иргэн байгаа. Үүнээс 5 хувь нь дахин өвдсөн байна. Мөн гуравдугаар тунд 330 мянган хүн хамрагджээ. Нэмэлт тун хийлгэсэн иргэдийн нэг хувь нь халдвараар өвчилсөн. Энэ нэг хувийн 0.5 хувь нь нэмэлт вакцинаа хийлгэснээс хойш 14 хоногийн дотор халдвар авсан байсан. Харин 0.5 хувь нь 14 хоногоос дээш хугацаанд өвдөж байна.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ