Халдварын тохиолдол багассан ч нас баралт буурахгүй байна

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 10 дугаар сарын 9-ны өдрийн тоон мэдээллийг гаргалаа.
Энэ өдөр шинээр 1665 хүнээс халдвар илэрсэн байна. Тэдний 808 нь Улаанбаатар хотод бол 857 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн халдварын улмаас 40-80 насны 15 хүн нас баржээ. Ингэснээр нийт нас баралт 1346 боллоо.
Эмнэлэгт 20 263 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 11 274 нь хөнгөн бол 331 хүний биеийн байдал нэн хүнд байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ