СЕХ: Нөхөн сонгуульд 2.2 тэрбум төгрөгийг зарцуулсан

СЕХ-ноос УИХ-ын нөхөн сонгуулийн явцын талаар мэдээллээ.
СЕХ-ны ажлын албаны дарга Д.Баяндүүрэн “16.00 цагийн байдлаар Хэнтий аймгийн 18 дугаар тойрогт нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдоос 10641 сонгогч буюу 20.1 хувь саналаа өгсөн байна. Харин 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт 26508 сонгогч буюу 23.2 хувь нь санал хураалтад оролцоод байна. Санал хураалт 07.00-22.00 цагийн хооронд үргэлжилнэ. Санал хураалт дуусахад 5 цагийн хугацаа байна. Саналаа идэвхтэй өгөөрэй.
Энэ удаагийн сонгуулиар сонгогч таны сонгох эрхийг эдлүүлэхийн тулд УИХ-аас 2.2 тэрбум төгрөгийн зардал баталж өгсөн. Аймаг нийслэл, сум, дүүрэг хэсгийн 148 сонгуулийн хороодод 2500 орчим албан хаагч ажиллаж байна" гэж мэдээллээ.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ