Тээвэрчид тэмцэж эхэллээ

Гашуунсухайт боомтод нүүрс тээвэрлэдэг жолооч нар тэмцэж эхэллээ. Өглөө тээврийн жолооч Сүхбаатарын талбайд нүүрс тээврийн шалаанз машинаа оруулж, төрийн эрх баригчдад үгээ хүргэхээр иржээ. Тэд Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар болон УИХ-ын гишүүн Н.Наранбатаар ахлуулсан ажлын хэсэгтэй уулзаж, асуудлаа шийдвэрлүүлэхийг хүсэж байна.
Жолооч нар Зам тээврийн хөгжлийн яамны гадаа хоёр өдөр өнжиж, Л.Халтар сайдтай уулзахыг хүссэн ч чадаагүй байна. Тиймээс төв ьалбайд ирж, төрийн эрх баригчидтай уулзахаар хүлээж байна.
Мөн өнгөрсөн шөнийн 01 цагаас эхлэн тээвэрчид Цагаан хад, Гашуунсухайтад зам хааж, тэмцэж байна. Тэд бөмбөлөг гэх луйварыг шударгаар зохион байгуулж, жолооч нарын эрүүл мэнд, эрхийг хангаж өгөхийг шаардаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ