АН-ын бүлгийн Д.Ганбат 461 дүгээр анги руу орохоор дайрч, хамгаалагчдыг загнав
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат цагдан хорих 461 дүгээр ангид гэнэтийн “шалгалт”-аар очив. Тэрбээр урьдчилан мэдэгдэхгүйгээр тус ангид очсон бөгөөд хорих ангийн даргад мэдэгдэх хооронд хаалган дээр багагүй бухимдлаа.
АН-ын бүлгийн хамгаалалтын ажилтан руу “Би бол төр төлөөлж байгаа хүн шүү, ойлгож байна уу. Та нарын ажлыг харахаар ирсэн. УИХ-ын гишүүн, Хуульзүйн байнгын хорооны гишүүн, төрийг төлөөлж байгаа хүн хүний эрхийг хэрхэн хангаж байгааг шалгахаар ирлээ” хэмээн "томорч", МАН-ын засаглалын үед хүний эрхийг хаа сайгүй зөрчдөг хэмээн уурлаж бухимдлаа.
Хорих ангийн зүгээс УИХ-ын гишүүн Д.Ганбатыг оруулсан ч тэрбээр АН-ын бүлгийн ажлын албаны хүмүүсийг хамт оруулахыг шаардаж, дайрлаа. Д.Ганбат гишүүн өөрөө гэнэтийн байдлаар очсон бөгөөд хамт яваа хүмүүсийг нь зөвшөөрөлгүйгээр хориотой бүс рүү оруулахгүй гэдгийг хорих ангийн хамгаалалтын ажилтнууд тайлбарлав.
Тус ангид Э.Одбаяр, Д.Монголхүү нарыг хорьж байгаа юм.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ