Нэг бөхийн сэргээшийн шинжилгээний хариу хүлээгдэж байна

Монголын Допингийн Эсрэг Үндэсний Байгууллагаас 18 бөхийн допингийн шинжилгээг наймдугаар сарын 18-нд БНСУ-ын итгэмжлэгдсэн лаборатори руу илгээжээ. Одоогоор 17 бөхийн шинжилгээ хариу ирсэн байна. Үндсэн нэг бөхийн шинжилгээний хариуг яаралтай ирүүлэх хүсэлтийг БНСУ-ын итгэмжлэгдсэн лаборатори руу энэ сарын 11, 13-нд илгээсэн байна.
Дэлхийн допингийн эсрэг байгууллагын болон бусад холбогдох дүрэм журмын дагуу бүх шинжилгээний ирсний дараа МҮБХ-д хүлээлгэн өгдөг байна. Бөхийн холбооноос шинжилгээний хариу ирсэн даруйд олон нийтэд нээлттэй мэдээлэхээ мэдэгдэв.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ