Барилгачид үнийн өсөлтийн зөрүүг төсөвт суулгаж өгөхийг шаардаж суулт зарлалаа

Барилгачид барилгын материалын үнийн өсөлтийн зөрүүг төсөвт суулгаж өгөхийг шаардаж, суулт зарлаж байна.
Орон нутгийн компаниудын төлөөлөл:
-Бид үнийн өсөлтийн зөрүүг төсөвт суулгаж өгөхийг шаардаж байгаа. Хариу өгөөгүй байна. УИХ-ын чуулганы хуралдааныг анхаарч байна. Чуулганы хуралдаан эхлэхээс өмнө, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газар, УИХ-ын гишүүдэд шаардлага хүргүүлсэн. Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар ажлаа хийж чадахгүй бол дараагийн хүндээ албан тушаалаа хүлээлгэж өгмөөр байна. Бид анх ирээд салбарын сайдтайгаа уулзсан. Гэтэл таатай хүлээж аваагүй. Маш хурдан шийдэл олох хэрэгтэй.
Улаанбаатар хотын барилгын компаниудын төлөөлөл:
-Барилга барина гэдэг нь хоёр өөр ойлголттой. Төсвийн мөнгөөр сургууль, цэцэрлэг гэх мэт барилга барьж буй компаниуд болон өөрийн төсвөөр орон сууц бариад зарж байгаа компани хоёр өөр. Бид төсвийн мөнгөөр сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга барьдаг. Тодруулбал, Засгийн газраас тухайн онд барилгын мкв-н үнийг тогтоож өгдөг. Ингээд Засгийн газрын тогтоосон үнээр барилга барьж байгаа гэсэн үг. Коронавирус цар тахлын улмаас тээврийн зардал 3-10 дахин өссөн бол барилгын материалын үнэ 2-4 дахин өссөн байна. 2020 онд 210 төгрөгөөр тоосгоны гэрээ хийж байсан бол өнөөдөр 650 төгрөгөөр худалдан авч байгаа. Энэ үнийн зөрүүг дийлэхгүй байна.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ