АН-ын бүлгийн дарга Д.Ганбат хууль зөрчжээ

Өнгөрсөн лхагва гаригт АН-ын бүлгийн дарга Д.Ганбат цагдан хорих 461 дүгээр ангид гэнэт очиж, үйл ажиллагааг нь шалгах нэрийдлээр дайрч орохыг завдсан. Тэрбээр урьдчилан мэдэгдэхгүйгээр очиж, хорих ангийн хамгаалалтын ажилчдыг загнаж, УИХ-ын гишүүний бүрэн эрхээр далайлган томорч байв.
Тэгвэл түүний энэ үйлдэл хууль зөрчсөнийг ШШГЕГ-ын дарга Д.Загджав хэлж байна. Тэрбээр цагдан хорих үйл ажиллагаа явуулж байгаа хамгаалагдсан байранд хүссэн бүхэн нь дуртай цагтаа нэвтрэх боломжгүй, хуулиар хориотой байдгийг хэлж байна.
Бүр тодруулбал “УИХ-ын гишүүний бүрэн эрх нь цагдан хорих тухай хуулиар хязгаарлагдсан байдаг. Тэгэхээр хууль зөрчсөн үйлдэл гэж ойлгож болно” хэмээн тодорхой хэллээ.
АН-ын бүлгийн дарга Д.Ганбат хорих ангийн үйл ажиллагаатай танилцах нэрийдлээр очсон ч үнэн хэрэгтээ тус газарт хоригдож буй Д.Монголхүү, Э.Одбаяр нартай уулзах гэж очсон нь тодорхой болсон. Харин тэрбээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээр далайлгаж, ямар ч зөвшөөрөлгүйгээр цагдан хоригдож буй хүмүүстэй уулзаж, хууль зөрчжээ.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ