Хэнтийд 41.66 хувь, Сонгинохайрханд 44.44 хувийн ирцтэй байна

16.00 цагт
УИХ-ын нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт үргэлжилж байна. Өдрийн 16.00 цагийн байдлаар
-
18-р тойрогт 41.66%
-
28-р тойрогт 44.44%-тай байна.
13.00 цагт:
Өнөөдөр буюу аравдугаар сарын 16-нд УИХ-ын 18.28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт явагдаж байна. Санал хураалт өглөө 07.00 цагт эхэлсэн бөгөөд 22.00 цаг хүртэл явагдана.
Тодруулбал, Хэнтий аймгийн Хэрлэн, Дадал, Дархан, Баян-Адарга, Дэлгэрхаан, Галшар, Баянмөнх, Биндэр, Мөрөн, Бор-Өндөр, Батноров, Цэнхэрмандал, Норовлин, Батширээт, Баянхутаг, Өмнөдэлгэр сум, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 дугаар хорооны сонгогчид Улсын Их Хурлын нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалтад оролцож, саналаа өгнө. Өдрийн 13.00 цагийн байдлаар
-
18-р тойрогт 39.45 %
-
28-р тойрогт 42.76 %-тай байна.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ