Д.Сумъяабазар: Цирк балгас болоогүй, газрыг нь дүүдээ өгөөгүй

Циркийг нурааж, балгас болгож буй тухай шүүмжлэл олон нийтийн сүлжээнд өрнөж байна. Энэ асуудлаар хотын дарга Д.Сумъяабазар тайлбар хийлээ. Тэрбээр “Цирк бол Д.Дагвадоржийн хувь хүний бизнесийн асуудал. Циркийг балгас болголоо гэж зохион байгуулалттайгаар дайрч байна. Балгас болоогүй байх.
Циркийн хувьчлалын үнэн бодитыг ярих ёстой. Өөрсдөө гуйгаад авсан мэтээр ярьж байна. 2005 онд циркийн хамт олны төлөөлөл болсон олон мянган хүн өөрсдөө ирж, гуйж сөгдөж мөргөж байгаад циркийн хувьчлал орооч гэсэн хүсэлт тавьсан. Хөрөнгө оруулалтаа өөрөө татаад ажлаа хийгээд явж байгаа. ТЭЗҮ-ийг нь боловсруулж, 20-иод тэрбум төгрөгөөр уламжлал-шинэчлэлд суурилсан орчин үеийн циркийг байгуулж, эргэн тойрны ногоон байгууламжийг хэвээр үлдээх төсөл явж байгаа. Газрыг нь Сумъяабазар дүүдээ авч өгсөн гэж дэмий юм ярьж байна, тийм зүйл огт байхгүй” гэсэн тайлбарыг өглөө.
Мөн тэрбээр циркийн газрыг худалдах бус хадгалж хамгаалсан. Циркийн хойд талд олон аж ахуйн нэгжүүд орон сууцны хороолол барих төлөвлөгөөтэй байсныг дуулгалаа.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ