Ж.Батсуурь: Д.Ганбат бидний гарын үсгээр Г.Занданшатартай наймаалцсан

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат дөнгөж саяхан мэдээлэл хийж, УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ж.Батсуурь нарыг АН-аас хассаныг мэдэгдэв. Энэ асуудалд УИХ-ын гишүүн Ж.Батсуурь тайлбар хийлээ. Тэрбээр намын дүрэм журам огт зөрчөөгүй бөгөөд энэ үйлдэл нь намын Эв нэгдлийн их хурлын өмнөх зохион байгуулалттай ажиллагаа гэдгийг хэлж байна.
Мөн тэрбээр АН-ын бүлгийн гишүүд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах бичигт гарын үсэг зурсан. Гэтэл бүлгийн дарга Д.Ганбат гишүүдийн гарын үсгээр эрх баригчдын зарим хэсэг, тухайлбал УИХ-ын дарга Г.Занданшатартай наймаалцсан. Тэгээд биднийг Засгийн газрыг огцруулахын эсрэг байгаа мэтээр нийгэмд буруу мессеж өгч байна хэмээн тайлбарлалаа.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ