Өвөрхангай аймгийн айл өрх сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхэллээ

Өвөрхангай аймгийн орон нутгийн өмчит “Баянтээг түлш” компани шахмал түлш үйлдвэрлэж эхэлжээ. Тус түлшийг эхний ээлжинд Арвайхээр сумын хоёрдугаар багийн айл өрхүүдэд нийлүүлж эхэлсэн байна. Тус баг 700 гаруй өрхтэй бөгөөд айл бүр сайжруулсан шахмал түлшийг хэрэглэвэл Арвайхээрийн агаарын бохирдлыг бууруулахад ихээхэн нэмэртэй гэж үзжээ.
Эрчим хүчний яамнаас тус шахмал түлшний техник, эдийн засгийн үндэслэлийг баталж, эрүүл ахуйн шаардлага хангасаныг тодорхойлон хэрэглээнд нэвтрүүлэхийг зөвшөөрсөн байна.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ