Д.Мөнх-Эрдэнэ АН-ын бүлгийн зөвлөх боллоо

Монгол Улсаас Хөх хотод консулаар ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнэ УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөхөөр томилогджээ. Түүнд зөвлөхийн үнэмлэхийг УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Ганбат гардуулан өгсөн байна.
АН-ын бүлгийн шинэхэн зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ Төрийн ордны дотоод журам болон холбогдох хууль тогтоомжийг хүндэтгэж ажиллахаа хэлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ